Сайн уран бүтээлч гэхээсээ гадна хүмүүнлэгийн ажилтан гэдгээрээ нэрд гараад буй жүжигчин Г.Ундармаа, түүний хань Н.Батжаргал нар хүргэнээ хүлээж авахаар бэлтгэл базааж буй сурагтай.

Тэдний охин Б.Бэрцэцэг энэ жил 22 настай. Тэрээр хүний эхнэр болохоор найз залуугаа гэр бүл, найз нөхөддөө танилцуулжээ. Тэр бүү хэл, залуу насны дурсгалын гэрэл зургаа татуулсан байна.



