Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Шилэн Цогоо”-гийн “ШИРЭН НҮҮР”
Мэдээ

“Шилэн Цогоо”-гийн “ШИРЭН НҮҮР”

coolBy cool09/02/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зам тээврийн хөгжлийн дэд сайд, МАН-ын бүлгийн зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх гээд үе үе төрийн чухал албан тушаалыг сэлгэн хашиж явсан Б.Цогтгэрэл буюу “Шилэн Цогоо” ойрд төрийн байгууллагуудын тендер, худалдан авалтуудыг шалгаж шүүгээд тун завгүй явна. Анх шилэн дансны тухай хууль батлагдаж, төрийн байгууллагууд төсвийн мөнгийг хэрхэн зарцуулснаа ил тод тайлагнадаг болсон цагаас л түүний энэ ажил эхэлсэн түүхтэй.

Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагаж улстөрийн тогоонд орсон гэгддэг “шилэн Цогоо” сүүлийн жилүүдэд шилэн дансны мэдээллээр дамжуулан намынхаа нөхдийн “бөгсийг ухаж” эхэлсэн нь намдаа ад шоо үзэгдэх болсон гол шалтгаан нь гэлцдэг.

Уг нь тэрбээр нам нь сөрөг хүчин байх үеэс л шилэн дансны мэдээллээр дамжуулж намынхандаа нүүр олж, өрсөлдөгчдийг нь “намнадаг” байв. Ялангуяа АН-ыг төр барьж байх хугацаанд тухайн үеийн Эрдэнэт үйлдвэр, УБТЗ ХНН, “Монгол РосЦветмет” ХХК-ийн удирдлагууд цаашлаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хүртэл АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж намынхаа даалгавар захиасыг тун чиг сайн гүйцэтгэсэн. Гэвч дэд сайд болтлоо шагналаа хүртсэн тэрбээр албан тушаалд очмогцоо шилэн дансны тухай ганц ч үг ган хийхээ больсон юм даг. Үнэхээр ч тэрбэээр үе үе төрийн томоохон аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудыг “намнаж” нийгэмд сенсаци дэгдээчихээд таг алга болчихдог. Харин үүнийхээ дараа гэнэтхэн л төрийн өндөр албан тушаалуудад томилогдож ирсэн түүхүүдийг нь хардаж харвал үнэний ортой ч байж мэднэ.

Түүний тухай яригддаг бас нэгэн таагүй мэдээлэл нь алдарт “1000 вагоны хэрэг”. Тэрбээр Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа ашиглалтаас гарсан олон тооны хуучин вагоныг ОХУ-аас худалдаж авсан хэрэгт нэр холбогдож хууль шүүхийн байгууллага дээр шалгагдах дээрээ тулж, АТГ-т ч дуудагдаж явсан. Гэвч түүний нэр холбогдсон 1000 хуучин вагоны дуулиант хэрэгт өнөөг хэр нь хэн ч хариуцлага хүлээлгүй явсаар хэрэг нь замхарч, хэдийнээ гурван жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Тухайн үед Монголын төмөр замчдын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаяр хэвлэлд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Тэрбээр хэлэхдээ “Зам тээврийн яамнаас 2014 онд баталсан журамд зааснаар импортоор оруулж ирэх ачааны вагон нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны 3/1-ээс хэтрээгүй байх ёстой, үүнийг төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөх үүрэгтэй. Ачааны вагоны үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа 22 жил байдаг, тэгэхээр 7-8 жилийн настай вагон оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 22-27 жил ашиглагдсан, өөрөөр хэлбэл ашиглалтынх нь хугацаа дуусч актлагдах болсон вагонууд оруулж ирсэн. Яамнаас бодлогын төвшинд баталсан журмыг зөрчөөд актлагдах болсон вагон оруулж ирээд байхад яам таслан зогсоохын оронд өөрөө бүх вагонуудад номер дугаар олгоод гэрчилгээжүүлээд тээвэрлэлтэд оролцуулах зөвшөөрөл олгосон. Энэ бол тодорхой зохион байгуулалттай, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдүүдийн ил цагаан хулгай дээрэм бөгөөд цаана нь их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байгаа нь ойлгомжтой.

Тухайлбал Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн шууд оролцоо бий гэж үзэж байгаа. Учир нь энэ хүн дээрх гэрээг байгуулахаас сарын өмнө яамнаас баталсан журмын 3/1-ээс хэтрээгүй гэсэн хамгийн гол заалтыг “стандарт шаардлага хангасан” болгож өөрчлүүлэхээр журмын шинэ төсөл боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байсныг Ц.Нямдорж сайдад гомдол гарган зогсоолгосон. Хүргүүлсэн журмын төсөл нь бидэнд баримтаараа бий. Эдгээр вагонуудыг худалдан авсан түүх нь хулгай луйвар байсан гэдгийг угаасаа хэлээд өгнө” хэмээн ярьж байсан удаатай.

Гэвч дэд сайдынхаа энэхүү үйлдлийг УБТЗ ХНН-ээс өмгөөлөн мэдэгдэл хийж, журам зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн ч энэ бол хамтын шийдвэр байсан гээд мэлзээд өнгөрсөн. Орос, Монголын хувь нийлүүлсэн гэх өнгөрсөн цагийн баларсан бүтэцтэй энэ байгууллагаас дэд сайдаа өмөөрсөн мэдэгдлийг ийнхүү хийснээр энэ хэрэг тэгэс гээд намжиж үр дүнд нь нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээлгүй төмөр замын байгууллага хохироод өнгөрсөн юм.

Харин өдгөө дэд сайд асан “шилэн Цогоо” буюу Б.Цогтгэрэл шилэн дансны мэдээлэл ухаад тун завгүй яваа нь ахин нэг төрийн өндөр албан тушаал горилж явна уу гэж хардахад хүргэж байна. УИХ-ын даргын зөвлөхийн албан тушаалыг голж, шилсэн тэрбээр нэртэй “шантааж” шинэ хийх сэдэв ээ л хайж яваа болов уу. 2016 оноос хойш шилэн дансны мэдээллээр үе үе сенсаци тарьж ирсэн тэрбээр хүний өөрийн нам гэж яалгалгүй, улстөрийн зорилгогүй ажиллаж байсансан бол ч өдгөө шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт түүний хүссэнээр жигдэрчихсэн байх байсан биз ээ.

Х.Нарангэрэл Чек.мн

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.