Сошиал нөлөөлөгч Б.Цэцэгийг танихгүй хүн ховор. Өдгөө 34 настай тэрээр тун удахгүй хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй.
Анхны хүүхдээ төрүүлээд 128 кг хүртлэх жин нэмсэн тэрээр хэрхэн богино хугацаанд эрүүл аргаар жин хасч болдогийг сошиал хэрэглэгчдэд харуулснаар олны танил болсон. Ингэснээр тэрээр өдгөө нийгэм, улс төрд өөрийн дуу хоолойгоо өргөж, олон нийтийн үзэл бодолд нөлөөлөх болсон билээ.
Тэгвэл Б.Цэцэг том охиныхоо аавтай сайхан харилцаатай байдаг гэдгээ нуугаагүй. Тэрээр хөл хүнд үед нь охиноо өөрөөс нь дутахааргүй халамжилж анхаарал тавьдаг экс нөхрийгөө магтах дуртай гэнэ шүү.
Сайн хань байж чадаагүй ч, сайн аав байдагт баярлалаа гэж өөрт нь ч гэсэн хэлдэг гэнэ лээ.


