Комедиан Б.Идэр-Од өнгөрсөн жилийн өдийд Халиун гэх нохой сонирхогч бүсгүйг өөрийнхөө найз бүсгүй хэмээн зарлаж байв. Комедиан залуугийн найз бүсгүй турьхан биетэй хэрнээ Chowchow үүлдэрийн Bumbi нэртэй том нохой тэжээдэг гэдгээр олноос онцгойрдог.

Тэгвэл Халиун бүсгүй нохойгоо “Сорхон нохой сургалт сургалтад нохойгоо үлдээжээ. Тэрээр энэ тухайгаа “Chowchow бол аюултай догшин нохой байдаг юм байна. Нэг биш удаа хүн хазсан, хүн рүү дайрдаг, хоолоо харамладаг, өөр нохой харахаараа дайрдаг аягүй зэрлэг болчихсон.
Одоо ганц эцсийн найдлага нь нохойн сургалт. Сарын дараа дээрдсэн байх болов уу гэж найдаж байна. Энэ нохой харагдаж байгаа шигээ өхөөрдөм биш. Жаахан хүүхэдтэй айлд тохиромжгүй” хэмээн ярьжээ.

