УИХ-ын гишүүн асан М.Билэгт УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөхөөр болжээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар захирамжаар Монгол Улсын их хурлын даргын орон тооны бус зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан М. Билэгтийг томилсон байна.
М.Билэгт нь 1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач мэрэгжлээр суралцаж төгссөн.
Мөн 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байжээ.