Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн. Мөнхийн залуу хэмээгддэг Э.Одгэрэлийг хүртэл гоо сайхнаараа бүдгэрүүлж яваа тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын “Buro247” сэтгүүлийн Монгол дахь салбарыг хариуцдаг.
Тэгвэл тэрээр Buro-гийн брэндийг бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргасан байна. Хайртай дотны хүмүүстэй зориулж болох тус бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр худалдаалж байгаа аж.
Ө.Содгэрэлийн хувьд Монголын загварын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Загварын ертөнцөөр өөрийгөө төсөөлсөнгүй энэ загварлаг хатагтай Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий.
Түүний нөхөр З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг рекламны самбар дээрээс харсан аж. Тухайн үедээ “Эластин” шампуньны рекламанд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан аж. Энэ цагаас хойш тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд хосууд нэг охинтой ажээ.