Lumino хамтлагийн дуучин Бажи сүүлийн жил гаруйн хугацаанд “Бажи ба Ялалт” влогоороо үзэгчидтэй уулздаг болсон. Тэгвэл тэрээр хүндээр өвдсөн учраас влогоо түр хойшлуулаад байгаа талаараа цахим хуудаснаа онцолжээ.
Тэрээр “64 долоо хоног тасралгүй явсан влог маань эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ долоо хоногт яалтчгүй хойшлохоор боллоо.
Ойлгоно уучлана гэж найдаж байна. Удахгүй сонирхолтой түүвэр бичлэг хүргэх болно” хэмээжээ.