Эдийн засагч, комедиан гэхээсээ илүү сошиал нөлөөлөгч гэдгээр олонд танигдсан Амараа буюу Д. Амартүвшин бэлгийн цөөнхийг гадуурхаж, эрх чөлөөг нь хаан боогдуулж, тэднийг басамжилж буйд бухимдлаа илэрхийлжээ.
Тэрээр “LGBT хүмүүст дургүй байж болно! Дургүй байлаа гээд 2 хүн гэрээ хийгээд баталгаажсан эд хөрөнгөнд ингэж халдаж болохгүй, тэр тусмаа төрийн албан тушаал хашиж бгаа хүн! Өмчлөх эрх нь хүний үндсэн эрхүүдийн нэг, дуртай албан тушаалтан нь таалагдаагүй хүнийхээ өмчлөх эрхэнд дураараа халдаад бх юм бол дарангуйлалаас ямар ч ялгаагүй!
LGBT байсны төлөө тэр хүний амь бие, өмч хөрөнгө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хэн боловч халдах ёсгүй!!” гэжээ