“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өөрийн зурагтай хивстэй болжээ.

Түүний хувьд энэ жил 28 настай, анхны үрийн зулайгаа үнэрлээд нэг жилийн нүүр үзэж буй тэрээр өдгөө эх орондоо амарч байна.

2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ.
Улмаар Г.Отгонцэцэг Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн монголчуудыг төдийгүй казахстанчуудыг баярлуулсан юм.


