Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эхнэрүүдийнхээ гоо үзэсгэлэн тодруулдаг ОЛНЫ ТАНИЛ үлгэр жишээ ЭРЧҮҮД
Папарацци

Эхнэрүүдийнхээ гоо үзэсгэлэн тодруулдаг ОЛНЫ ТАНИЛ үлгэр жишээ ЭРЧҮҮД

coolBy cool09/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол угсаатны аль ч хүнд эхнэрээ, нөхрөө, бие биенээ хүндлэх бичигдээгүй хууль байдаг. Монгол эмэгтэй хүн түүхийн аль ч үед хүүхэд, хань нөхрөө халамжлан асарч, гэр орноо өнгөтэй авч явж ирсэн түүхтэй. Айл гэрийн өнгө төрх нь улс орны амьдрал, байдлыг харуулдаг юм шүү гэж настан буурлууд маань сургадаг.

Эмэгтэй хүн хань нөхрөө хайрлан хүндэтгэж байж өөрөө хариуг нь хүртэнэ гэдгээ сайн мэдэх тул монголын олон олон өрх айл аз жаргалтай амар жимэр амьдарч байна. Тэдгээрийн дотроос олны танил, үлгэр жишээ эрчүүдийг онцолж байна.

Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн нөхөр С.Жавхлан


Нэгэн цагт зохиолын дууны ханхүү явсан дуучин С.Жавхлан хоёрдахь амьдралаа уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй холбосон. Дундаасаа гурван охин, ганц хүүтэй тэд орчин цагийн сайхан хосуудын нэг. Эхнэрийнхээ монгол төрх, гоо үзэсгэлэнг үргэлж тодотгож явдаг тэрээр халамж сайтай хань нөхөр, түшиг тулгууртай сайн аав гэнэ лээ.

Жүжигчин Б.Баярмаагын нөхөр Г.Ариунбаатар


Алдаж онож нэгэнтэйгээ учирсан тэднийг сайхан хос гэдэг. Өөрийнхөө амбиц кареарыг үл хайхран эр нөхрийнхөө ажлыг эн тэрүүнд тавьсан жүжигчин Баярмаа аз жаргалтай амьдарч байгаагаа хааяа гайхуулдаг. Тэр үргэлж хөөрхөн царай, гоо төрх, гоолиг биетэй хэвээрээ.

Нэвтрүүлэгч Д.Одзаяагын нөхөр Ариунзаяа


Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн залуу үеийн төлөөлөл болж яваа нэвтрүүлэгч Д.Одзаяатай өөрийн санаачилсан “Бэлэг” нэвтрүүлгээрээ сошиалд маш олон дагагчтай нэгэн. Олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй тэрбээр царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг билээ. Нэвтрүүлэгч бүсгүй маань “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай гэр бүл болоод 2 хүүхдийн ээж аав болсон билээ. Дуучин залуу тун романтик бөгөөд тэмдэглэлт өдрүүдэд хайртай эхнэрээ үргэлж баярлуулж, гэнэтийн бэлэг барьдаг.

Жүжигчин З.Ононгийн нөхөр Идэржавхлан


Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө гурван охины аав, ээж болцгоосон билээ. Дуучин залуу тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьж, хосууд сүр дуулиантай хуримаа хийсэн юм. Түүний гэргийг Х-Түц продакшны жүжигчин гэдгийг зарим нь таних ч нөгөө хэсэг нь дуучин Идэрээгийн эхнэр гэдгээр нь мэддэг болсон. Харин одоо бол “Бүтэн амьдралын Номин” гэдгээр нь хаа ч явсан хүн болгон танина. Тэднийг урлагийн гэр бүлүүдээс хамгийн үлгэр жишээ сайхан хосууд гэх үнэлгээг фэнүүд нь өгдөг. Ард түмний хайртай дуучин, үзэгчдийн хайртай жүжигчин хоёр одоогоос 14 жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байжээ.

Жүжигчин Уянгын нөхөр Э.Ууганбаяр


Жүжигчин Э.Ууганбаяр ангийнхаа үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгосон. Түүний ханийг Б.Уянга гэдэг бөгөөд мөн адил жүжигчин мэргэжилтэй. Тэд гурван хүүгийн аав ээж болсон үлгэр жишээ хосуудын нэг юм.

Жүжигчин Г.Нарансолонгын нөхөр Тэмүүжин


“Эмоци” продакшны жүжигчин хосууд болох Г.Нарансолонго, С.Тэмүүжин нарыг танихгүй хүн тун ховор. Анх тэд X-Түц продакшнд хамт ажиллаж байхдаа танилцаж, дотноссон бөгөөд хосуудын дүр бүтээх үедээ жүжигчин залуу эхнэрийнхээ чихийг нь хараад дурласан хэмээн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан юм.

Соёлын сайд Ч.Номингын нөхөр Бат-Эрдэнэ


Дунд сургуулийн ширээнээс нэгнээ олж харан ханилаад 15 жилийн нүүр үзэж хосууд бол Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар. Тэд 3 хүүгийн аав ээж бөгөөд салбартаа тэргүүлэгч, залуу үеийн төлөөлөл болсон сайхан хосуудын нэг юм.

Жүжигчин О.Дөлгөөний нөхөр Очироо


Сүүлийн үед залуучууд янз бүрээр хайраа илэрхийлдэг болсон бөгөөд эр хүн чин сэтгэлээсээ дурлахаараа юу ч хийхэд бэлэн болдог гэдэг үг бий. “Мөрөөдлийн театр”-т нэг хэсэг харьяалагдаж явсан жүжигчин О.Дөлгөөний нөхөр эхнэртээ зориулж цээжин дээрээ эхнэр болоод хүүгийнхээ нэрийг шивүүлж гэнэтийн бэлэг барьж байсан билээ. Хосууд хамтдаа АНУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд удаагүй байгаа.

Дуучин Д.Бурмаагийн нөхөр Насандэлгэр


Увс нутгаас төрөн гарсан үзэсгэлэнтэй, авяастай, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй бол Д.Бурмаа. Түүний ханийг Улсын начин Насандэлгэр гэдэг. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд Насандэлгэр начин эхнэрийнхээ сайн сайхан байх бүх бололцоог хангадаг хайр халамжтай нөхөр юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.