Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар цахим хуудаснаа яагаад жин нэмсэн талаараа бичив.
Тэрээр “Зарим хүмүүс намайг жингээ нэмээд байхаар гайхсан байх. Хөлөндөө хагалгаа н д ороод хоёр шүрүп хийлгэсэн юм. Тэгээд хөдлөж чадахгүй болохоор жин нэмэгдсэн.
Нэгэнт нэмэгдсэн жингээ явуулж үзлээ.
Яагаад гэж үү?
Өөрийн биеэр том жинтэй болж хүнд жинтэй тамирчид бэлтгэл хийхэд хэрхэн ачаалал авдаг, ямар бэлтгэл хийлгэвэл таарах бол гэдгийг биеэрээ мэдрэхийг хүссэн учраас жингээ сул тавьж явуулж үзлээ.
Дээд тал нь 110 кг боллоо.
Одоо жингээ хасах цаг нэгэнт болсон байна.
Мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж мэдэрч авлаа.
Үндэсний бөхөөр бол би барилдах дуртай
учраас л барилддаг юм. Өөр бодол байхгүй.
10 сарын 01 нээс
11 сарын 01 хүртэл хамтдаа жингээ хасах найзууд байвал холбогдоорой.
Би 100 кг байна. 80 кг болно.
Та нар хэдийг хасахаа өөрсдөө шийд.
Эрүүл амьдарцгаая
Идэвхтэй хөдөлгөөн хийцгээе” гэв.