Фантастик продакшны жүжигчин М.Баярбат хүсэмжит залуусын тоонд байсаар байдаг.

Тэрээр анхны амьдралаа хэт залуудаа эхлүүлж, охин хүү хоёртой болсон боловч харилцаандаа цэг тавьсан. Од удаан жил ганц бие эрийн амьдралаар амьдарсан тэрээр өнгөрсөн хавар Азаа хэмээх бүсгүйтэй ханилж, өөрийн охин хүүдээ “ээж” олж өгсөн.
Мөн түүнээсээ бяцхан үрийг зулай үнэрлэсэн. Аавынх нь хайрыг булааж, хүүхдүүдийнх нь итгэлийг олсон Азаа бүсгүй хүүхдүүдэд тун ээлтэй нэгэн. Төрсөн эхээс нь дутахгүй жүжигчин залуу болон хүүхдүүдийг халамж хайраар тэтгэдэг гэнэ лээ.




