Ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single ladies” кино цувралын дөрөв дэх анги хийгдэж гадаадад гаргаад буй.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны шинэ ангид XIII зууны орчин, үйл явдал гарах юм байна. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичжээ. Харин “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ бичсэн байна.

Single ladies-1 эхлээд Single ladies-4 хүртэлх хугацаанд гурван бүсгүй маань хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.









