Хип Хоп артистаар нь сайн мэдэх “Нийслэл хүү” хэмээн өөрийгөө өхөөрддөг реппер Цэцэ буюу Н Цэцэнбилэгийг чадварлаг тогооч гэдгийг түүний хоолыг идсэн хүмүүс хэлдэг.
Түүний тогооч малгай, хормогч өмсөж гал тогооны хэрэгсэлийг чадварлаг ашиглан өндөг хагалж, шарж байгаа бичлэг сошиал орчиноор яваад байгаа билээ.
Монгол попыг тунхаглаж, төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд, өөрийгөө Нийслэл хүү хэмээн өхөөрддөг реппер Цэцэ буюу Н. Цэцэнбилэг сүүлийн үед уран бүтээлээсээ илүү элдэв янзын шоугаар танигдах болсон.
Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоунд оролцон маш сайн амжилт үзүүлж үзэгч олны дэмжлэгийг ч, хайрыг ч ихээр авч олны дундах рейтинг өндөр болсон билээ.
Сүүлийн үед тэрбээр уран бүтээл гаргалгүй нэлээд нам жим байгаа. Харин реппер төрхөө бүжигчин болгоод байсан Цэцэ саяхнаас тогоочийн төрхтэй эргэн иржээ.
Түүний хувьд Америк улсад ажиллаж байхдаа хоолны урлагийг сайн судалж найз нөхөд дундаа тогоочийн ур чадвараа нэлээд гайхуулдаг гэнэ.