Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»6 сая төгрөгийн шагнал биш ковид-19 цар тахлын эмчилгээний багц тараая ДАРГАА!
Мэдээ

6 сая төгрөгийн шагнал биш ковид-19 цар тахлын эмчилгээний багц тараая ДАРГАА!

coolНийтэлсэн: cool09/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ковид-19 цар тахлын өмнө улсаараа “өвдөг сөгдөж” өдөрт 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо нэмэгдсээр байна. Энэ хэрээр эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж, эмч, сувилагч, асрагчид илүү цагаар ажиллаж буй. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой өрхийн эмнэлэгээс иргэдэд олгох эмчилгээний багц ч хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа бөгөөд ковид-19 цар тахлын шинж тэмдэгтэй нас барж байгаа иргэдийн талаарх мэдээлэл нийгэмд айдас, бухимдлыг бий болгоод байна.

Тэгвэл нөхцөл байдал ийм дээрээ тулна гэдгийг Засгийн газар, холбогдох байгууллагаас урьдчилан тооцоолж төрийн байгууллагын төсвийн зардлыг бүх боломжоороо хумиж, шаардлагагүй бүх зардлыг танах чиглэл өгсөн ч зарим “том толгойтой” дүүргийн Засаг дарга, орлогч дарга нар 6 сая төгрөгөөр одон медаль гардуулжээ.

Тодруулбал Чингэлтэй Дүүргийн Н.Батсүмбэрэл түүний орлогч Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар “Чандмань одон” гэх одонг сүр дуулиантайгаар “тараажээ.”

Чандмань одонг “тараахын” тулд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2021.05.10-ны өдрийн А/22 тоот тушаалаар 5.5 сая төгрөгийг шийдвэрлэсэн баримт.

Гэтэл 2021.05.24-ны өдөр дахин тушаал гаргаж 450 мянган төгрөг нэмснээр цар тахлын хүнд хэцүү үед Чингэлтэй дүүргийн удирдлагууд 6 сая төгрөгөөр шагнал гардуулсан байгаа юм.

Ийнхүү нэг нэгэнд хэрэг болохгүй дүүргийн одон медалийг өндөр үнээр хийлгэж иргэддээ шахсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар цар тахлаар өвдөөд шаналж буй иргэддээ эмчилгээний багцыг хүртээмжтэй тараамаар байна. Цар тахлын хүнд үед эрүүл мэнд, эдийн засгаараа элгээрээ мөлхөж байгаа иргэдэд “төмөр” биш бодит дэмжлэг чухал байна.

CHECK.MN

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.