Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олохоор нэгдлээ
Папарацци

Хотууд нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олохоор нэгдлээ

coolBy cool06/18/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах  чиглэлээр арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга нар болон олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгчид нэгдэн Улаанбаатар хотод чуулж байна.

Экологи, шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчноо хамгаалах,  ногоон хотын бодлогыг хөндөж, хотууд туршлагаа хуваалцаж хэрэгжүүлдэг нь энэ форумын  ач холбогдол юм.

Энэ удаагийн форум Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн хотууд ийнхүү бүс нутгаараа чуулж, “ногоон хот, нүүрс хүчлийн хийн бага ялгаралт бүхий хот”  болох  зорилгод нэгдлээ.

Хотын дарга форумыг нээж хэлсэн үгэндээ хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм хэмээн онцолсон. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Форумд оролцогч зочдод  хандан МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлсэн тэрээр байгаль цаг уурын өөрчлөлт, хувьслын эсрэг хүн төрөлхтөн дангаараа биш даяаршиж, хамтдаа туулах шаардлага тулгарч байгааг онцлоод

“хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах чиглэлээр аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэвэр технологийг нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахад Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэлээ.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой бөгөөд энэ удаад ч  бүс нутгийн  газар зүйн байршил, эмзэг экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн талаар  дэлгэрэнгүй хэлэлцэж санал солилцлоо. Улаанбаатар хотын хувьд  цөлжилт, ган зуд нэмэгдсэнээс орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж байгаа нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болж байгааг форумд оролцогчид дүгнэсэн.  Газарзүйн байршил, байгаль орчны тогтворгүй байдал, эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтүүд бусад хотуудад ч мөн адил бий бөгөөд нүүрсний хэрэглээ, авто тээврийн хэрэгсэл тоосжилтоос үүдэлтэй утаа бохирдлынхоо асуудлыг шийдэх оновчтой арга замыг олоогүй хотууд олон байгаа ажээ.

Ийнхүү Зүүн хойд Азийн хотууд  нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олох,  нэг зорилго,нэг бодлогыг  байгаль орчин, ногоон хөгжилд  хэрэгжүүлэхээр нэгдэж байна.

Дашрамд дурдахад,  2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн бол манай улсын хувьд уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.