Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна
Папарацци

Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна

Эрхэм админBy Эрхэм админ09/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж

“Намайг 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би 16 удаагийн удаагийн шүүх хурлаар орж 409 хоног хоригдсон. Таван зүйл ангиар шалгахад шүүх дээр цагаатсан. Өргөдөл гомдол өгсний төлөө 3.3 жилийн ял өгсөн. Хохирогчгүй Хятад иргэний гомдлоор намайг шалгасан. Тэр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргээс намайг цагаатгасан.
Монгол улсын дээд шүүх хохирогч нь биш байна гэсэн. Материаллаг гэмт хэрэгтэй бүрэлдэхүүн дээр хохирогчийг тогтоож чадахгүй байгаа Прокурорын байгууллагын дээрээсээ гурав дахь албан тушаалд очсон Цоодолын Батболд үүнийг хийсэн.

Тэр хүн намайг яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү явуулсан юм. Прокурорын байгууллага энэ хүнд өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй болтлоо ялзарчээ. Ийм прокурор бидний дээр сууж байна. Түүний дээр байдаг улсын прокурорын байгууллагын орлогч дарга М.Чинбат байгаа. Намайг хохироож, залилан хийсэн хүмүүсийн хэргийг амь тэмцэж хамгаалаад шүүх рүү явуулахгүй байна.

Намайг залилсан 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕП-ын газрын орлогч М.Чинбат гэж хүн байгаа. Бүх хэргийг ял руу явуулж 10 жил намайг тайван байлгаагүй УЕПГ-ын хэлтсийн дарга Ц.Батболд гэсэн хоёр махны машинууд миний хэргийг шүүх рүү явуулахгүй байна.

Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Гэхдээ тэд бидний толгой доор гишгэлж, толгой дээр тамхины үнсээ асгаж байна. Монгол улсад амьдрахад манай гэр бүлд хэцүү боллоо. Мөрдөж мөшгөөд хэцүү байна. Миний тэмцэл улс төрөөс ямар ч хамааралгүйгээр үргэлжилнэ” гэв.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа

“Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.

Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна.

Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.