Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дуучин Б.Амархүүгийн шүүх хуралд аав нь оролцож, эхнэр нь гадна хүлээж байна
Папарацци

Дуучин Б.Амархүүгийн шүүх хуралд аав нь оролцож, эхнэр нь гадна хүлээж байна

coolBy cool11/23/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дуучин Б.Амархүүгийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 10 цагт тогвлогдсон уг шүүх хуралд Б.Амархүүтэй хамт эхнэр нь ирсэн юм.
Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Г-ийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэдний гэм буруутай эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.
Хэрвээ шүүхээс Б.Г-г гэм буруутай гэж шүүхээ үзвэл дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Харин дуучин Б.Амархүүг гэм буруутай гэж үзэх юм бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Г нар өс хонзон санаж хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож дух болон мөрний шөрмөс урагдал үүсэх хэмжээнд бэртээсэн нь цэнгээний газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Бид энэ хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар эргэж мэдээлэх болно.

Б.Амархүү, О.Ариунзул нар шүүх хуралд нүүрээ нуусаар ийнхүү ирсэн юм.

Амархүүгийн аав Борхүү
Амархүүгийн аав Борхүү

Амархүүгийн эхнэр, загвар өмсөгч Ариунзул
Амархүүгийн эхнэр, загвар өмсөгч Ариунзул
Амархүүгийн эхнэр, загвар өмсөгч Ариунзул
Амархүүгийн эхнэр, загвар өмсөгч Ариунзул

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.