“Киви” хамтлагийн дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун рекламны “мангас” болжээ.
Банк санхүү бизнесийн салбарт ажилладаг тэрбээр өмнө нь Монголын томоохон ноолууран эдлэл үйлдвэрлэгчдийн нэг болох “Говь” компанийн нүүр царайгаар ажилласныг уншигчид санаж байгаа байх.
Түүнээс хойш рекламны саналд дарагдах болсон тэрээ чадварлаг жүжигчин гэдгээ ч “тунхаглаад” буй. Эрүүл амьдралын хэв маягийг дасгал хөдөлгөөнтэй хослуулдаг түүнд үс сахал харин ч дэндүү зохио юу?