Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөхөн дотроос өөрийгөө олсон хэмээн онцолжээ.
Тэрээр одоогоос 22 жилийн өмнө мяраалаг бүсгүй байсан бөгөөд охин, хүү хоёроо ойрхон зайтай төрүүлсэн учраас жин нэмсэн байжээ.
Харин бодибилдингийн спорттой учирснаар түүний хүсэл мөрөөдөл биелж энэхүү бие галбираа 44 насандаа ийм сайхан авч яваа аж. Түүнчлэн, тамирчин бүхний хүсэл мөрөөдөл болсон тив, дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцож явна.