Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар. Үеийн залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлж яваа хоёр уран бүтээлчийн нэг С.Зоригт саяхан анхны үрийн зулайгаа үнэрлэсэн байна.
Залуу уран бүтээлч хэдий ч, эгэл даруухан зантай, хөдөлмөрч тэрбээр хувийнхаа амьдралыг тэр бүр яриад байдаггүй нэгэн.
Тэрээр сайн аав, сайн хань байхыг хичээдэг бөгөөд дуулахынхаа хажуугаар газар тариалангын бизнес эрхэлдэг аж. Түүний аав ээж багад нь салсан бөгөөд аавын хайрыг мэдэрч өсөөгүй гэдгээ нуудаггүй гэнэ.