Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Монголиан эйрвэйс” компанийн агаарын хөлөгт гэмтэл гарсныг ИНЕГ-ынхан нууж байна уу
Папарацци

“Монголиан эйрвэйс” компанийн агаарын хөлөгт гэмтэл гарсныг ИНЕГ-ынхан нууж байна уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөговь аймгийн Гашуунсухайт орчмын хил дээгүүр өнгөрсөн наймдугаар сарын 29-нд “Монголиан эйрвэйс” ХХК-ийн “Робинсон Р66” загварын нисдэг тэрэг ниссэн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн тухай зарим хэвлэлд мэдээлсэн.

Тэгвэл тус компанийн “Фоккер-50” загварын агаарын хөлөг есдүгээр сарын 28-ны 05.30 цагийн үед Буянт-Ухаа нисэх буудлаас Говь-Алтай аймгийн чиглэлд хөөрч байгаад гэмтэл гарсны улмаас эргэж буужээ. Тухайн агаарын хөлөгт 45 зорчигч сууж явсан бөгөөд нисгэгчийн бүхээгийн шил цуурснаас ийнхүү буцаж буусан гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин энэ зөрчлийг ИНЕГ-ын удирдлага ихэд нууцалж буй гэнэ. Учир нь Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулснаар “Буянт-Ухаа”-гийн үйл ажиллагааг хааж, зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар Японы талтай байгуулсан гэрээндээ тусгасан гэдэг. Гэтэл уг гэрээгээ зөрчин Т.Эрдэнэ захиралтай “Монголиан эйрвэйс” ХХК-ийнханд нислэг үйлдэх зөвшөөрөл ИНЕГ-ынхан олгосон болохоор нууцлахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. Уг нь манайд “Фоккер-50” агаарын хөлгийг өмнө нь “Хүннү эйрвэйс”, “Аэромонголиа” компанид цөөнгүй жил ашиглаж байгаад насжилт нь хэтэрсэн, 20-иос дээш жил үйлчилгээнд явуулсан гэж үзэн Монгол Улсад нисгэхийг хориглож, гадаадынханд худалдсан байдаг. Гэтэл “Монголиан эйрвэйс” ХХК-ийнхан олон жилийн насжилттай “Фоккер-50”-ийг ИНЕГ-ынхнаас хэрхэн зөвшөөрөл авч, зорчигч тээвэрлэх арилжааны нислэгт гаргасан бол гэдэг нь эрхгүй анхаарал татна.

Түүнчлэн Иргэний нисэхийн 139 дүрэмд заасны дагуу гэрчилгээжээгүй, нисэх буудлын статусгүй болсон “Буянт-Ухаа” буудлаас яагаад арилжааны нислэг үйлдэх болов. ИНЕГ-ын удирдлага Монгол Улсын хууль тогтоомж, иргэний нисэхийн дүрэм зөрчин яагаад дээрх компанид давуу байдал олгосон бэ гэдэг нь хардлага төрүүлж буй юм.
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн “Изинис эйрвэйс” ХХК-д Сөүл-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх зөвшөөрөл олгуулахын тулд БНСУ-ын нийслэлд хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын харилцааны хэлэлцээрийн үеэр ашиг сонирхолын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгохыг завдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн.

Оронд нь үүрэг гүйцэтгэгчээр эрүүгийн нэг хэргийн хамтран оролцогч Б.Алтанцомыг томилсон ч ажил төдийлөн сайжрахгүй, харин ч зүй бус үйлдлийг хаацайлахыг оролдож байх шиг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.