Нийтийн дууны ертөнцөд Г.Чинболор, Б.Энхмэнд гэсэн хоёр нэр тодоос тод бичигдэж үлдсэн нь лавтай. Хайрын дууны хамтрагчид цомог, DVD, тоглолт, клип гээд л уран бүтээлийг ёстой “бөөндөх” шиг болдог байсны нууц нь түүний хань, яруу найрагч Н.Баянмөнхтэй холбоотой гэлцэх нь бий.
Үг аялгуу нь зохицсон гайхалтай сайхан дуунууд зохиож, эхнэрийнхээ продюссерээр ажилладаг байсан найрагч залуу нэлээдгүй амжилтанд хүрсэн.Тэрээр өдгөө “Малчин” телевизийг удирддаг юм билээ. Харин дуучин бүсгүй нөхрийнхөө бизнесийг дэмжиж, урлагаас хөндийрөөд буй.
Тэгвэл өнөөдөр дуучин Б.Энхмэндийн төрсөн өдөр тохиож байна.
Дуучин бүсгүйн хувьд яруу найрагч Н.Баянмөнхөд Дөлгөөнтамир, Эрчисмөрөн гэх охин хүү хоёр төрүүлж өгсөн.