Энэ сарын 15-нд буюу өчигдөр Зайсан Хиллд “Камертон” хамтлаг тоглолтоо хийлээ. Тэд байгуулагдаад 26 жил болсон ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан тоглолтоо өчигдөр хэдэн мянган хүн цуглуулан хийсэн билээ.
Тэгвэл Zaisan Hill хариуцлагын гэрээ байгуулаагүй /НОК-оос Камертон хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй ба танхим дүүргэлт 50% хэтэрсэн байна. Мөн халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.