Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шударга ёс хаана байна? Зээлийн хүү буураагүй байж, хадгаламжийн хүү дахин буурлаа…
Папарацци

Шударга ёс хаана байна? Зээлийн хүү буураагүй байж, хадгаламжийн хүү дахин буурлаа…

Эрхэм админBy Эрхэм админ10/18/2021Updated:10/18/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Банкны шинэчлэлийн хүрээнд арилжааны банкуудыг хувьцаат компани болгох бэлтгэл ажил эхэлж зарим банкууд хувьцаагаа томоохон компаниудад санал болгож эхлээд байна.

Түүнчлэн, банкны хадгаламжийн хүү буурсан мөн хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн, өндөр хүү амлахгүй байх, зээлийн хүүг урьдчилж авахгүй байх зэргээр шинэчлэл хийгдсээр байгаа тухай Монгол банкнаас мэдээлж байна.

Харилцагч салбар дээр ирээд мөнгөө авахыг хүсэхэд гаргаад өгөх бэлэн мөнгөгүй байж болохгүй. Эцсийн дүндээ банкны ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой түвшинд нь хадгалахыг актив, пассивын хосолсон удирдлагаар хийдэг. Энэ удирдлагаа зөв хийгээгүйгээс иргэд хохирох нь зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалдаг. 2020 оны байдлаар, 18 их наяд төгрөг буюу ДНБ- ий 55 хувьтай тэнцэх хадгаламж банкууд дээр байршиж байна.

Монголд зээлийн хэрэгцээ өндөр учраас банкуудын хадгаламж татах өрсөлдөөн ч гэсэн хүчтэй өрнөдөг. Харин 2020 оноос харилцахын болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж банкууд хадгаламжид тусгай хүү өгдөг байсныг болиулсан.

Монголд зээлийн хэрэгцээ өндөр учраас банкуудын хадгаламж татах өрсөлдөөн ч гэсэн хүчтэй өрнөдөг. Харин 2020 оноос харилцахын болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж банкууд хадгаламжид тусгай хүү өгдөг байсныг болиулсан. Улмаар 2021 он гарсаар хадгаламжийн хүү 6.9 хувьд хүрэв. Түүнчлэн хадгаламжийн өртөг буурснаар зээлийн хүү ч буурч, 13.3 -15 хувьд хүрчээ.
Тоймловол том банкуудын жилийн хугацаатай хадгаламжийн хүү 7-8 хувьтай байна. Тэр дундаа, Хас банк болон Төрийн банкны хүү хамгийн бага байна. Харин Капитрон болон Богд банкны жилийн хугацаатай хадгаламж энэ сарын эхээр 10 гаруй хувьтай хамгийн өндөр байсан бол яг өнөөдрийн байдлаар Тээвэр хөгжлийн банкных хамгийн өндөр буюу 10.5-11 хувьтай байна. Том банкуудтай харьцуулахад жижиг банкуудын эх үүсвэр татах чадавх бага байдаг учраас өндөр хүү амладаг. Тухайлбал, Тээвэр хөгжлийн банк яг энэ нөхцөлд зах зээлээс 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж татахаар бусад банкуудаас өндөр хүү амлаж буй дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ энэ хэрээр зээлийн хүү буурах учиртай.

Харин өнөөдөр репо санхүүжилтийн 10 хувьтай байгаа бизнесийн зээлийг эс тооцвол арилжааны банкуудын бизнесийн зээл жилийн хүү 13.3-15 хувийн хүүтэй байна.

Энэ талаар эдийн засагч Д.Ангараг өөрийн цахим хуудаснаа “Хадгаламжийн хүү бараг 2-3 дахин буучихлаа. Өмнө нь зарласан нь 15-16%, тусгай нөхцөлт нь 18-20% байдаг бсан банкны хадгаламж өнөөдөр 7-8% байна. Хадгаламжийн хүү бууж байж л зээлийн хүү буурна. Гэтэл зээлийн хүү буурсангүй.


Зээлийг хүүг Монголоос бусад улсад төрөөс маш хатуу зохицуулдаг. Монголд л зөнгөөр нь хаячихсан. Одоо Монголын төр зээлийн хүүгийн зохицуулалтаа эхлүүлэх цаг нь болжээ!!! Төр нь төр шиг, банк нь банк шиг л байх ёстой. Бусад улсад тийм байдаг. Харин Монголд банк нь төр болоод төр нь банк болчихоод бн л даа. Харамсалтай л юм” гэжээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.