Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 33 гишүүний нэрс
Фото

У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 33 гишүүний нэрс

coolBy cool11/30/2018Updated:11/30/20181 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралд оролцогчдын 54.8 хувь нь огцруулахгүй байх нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийллээ. Улмаар Засийн газрыг огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 33 нь буюу 45.2 хувь нь огцруулахыг дэмжсэн бол, 40 нь буюу 54.8 хувь нь огцруулахыг дэмжээгүй юм.

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ парламентад суугаа зарим хүнд хариуцлага хүлээнэ. Засгийн газрыг огцруулах асуудалд 27 хүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ 27 хүнийг бүгдээрээ буруутай биш байх гэж бодож байна. Цаашид хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой гэдгийг ойлголоо. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс байна. Хуулийн байгууллагыг шахна, дарамтална. Эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллага улс төрийн ажил хийдэг, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хүчний байгууллага хамгийн шударга ажиллах ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Улсын өмчийг хулгайлж авсан нөхдөөс Монголын төр мөнгөө буцааж авах ёстой. Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэнэ. Нам дамжсан бүлэг намайг худалдаж авна гэвэл худлаа, намайг худалдаж авна гэвэл бүр худлаа шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ.

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

1 сэтгэгдэл

  1. Hi on 12/01/2018 00:58

    Bayar hurgii, amjilt. S,javkhlan ta mundag bsan, bas Batzandan gishuundee ondoroos ondor amjilt husii. Ta 2 too ene horvoogiin sain saihan buhniig husen erooe.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.