Хямсгар, оффисын ажилтны дүр нь ихэд зохиж буй жүжигчин Г.Эзэнмөнх амьдрал дээр жүжигчнээс гадна оффисын ажилтан.
Тэрбээр “Монгол шуудан” ТӨХК-ийн Бизнес, хөгжлийн хэлтсийн Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтэн. СУИС-т элсэхдээ жүжигчин М.Түвшинхүүгээр бэлдүүлж байсан. Нэрсийн жагсаалтыг доороос нь хараад нэр нь байхгүй болохоор Замын-Үүддээ очиж 69 барья даа гэж бодсон гэдэг. Дахиад хартал нэр нь дээрээсээ хоёрт байснаар түүний жүжигчний замнал эхэлжээ.
Хэрвээ тэгээгүй бол жолооч хархүү болох байж.
Жүжигчин С.Тэмүүжинтэй СУИС-ийн нэг анги, “Хувь тавилангийн ээдрээ” кинонд хамт ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл хамтдаа яваа. Өөрөөр хэлбэл алтан партнерууд. Түүний анхны дэлгэцийн дүр “9009” уран сайхны кино. 25 дугаар суваг телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлэгт дуучин Х.Мөнгөнцэцэгтэй орж түрүүлснээр үзэгчид түүнийг авьяаслаг гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Охидын анхааралд байдаг жүжигчин залуу эгчмэд амрагтай гэж хардагдаж байсан ч өөрөөсөө дүү үзэсгэлэнт бүсгүйтэй гэр бүл болж, хоёр охины аав болсон.