Зогсолтгүй хөдөлмөрлөж Монголын рок поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гялалзаж яваа дуучин Уламбаяр буюу Ука. Өвөрмөц дүр төрх, содон стиль имиж, шинэлэг уран бүтээлээрээ цаг ямагт фенүүдээ баярлуулж байдаг шаргуу уран бүтээлч. Хөдөлмөр хүнийг бүтээдэг болохын тэрээр өөрийн амьдралаараа харуулж яваа.

Мартагдах шахсан монгол дээлийг моданд оруулж байсан тэрээр өөрийн цахим хуудсаа гоёмсог содон зургаар чимжээ.
Түүнийг ихэнх хүмүүс эрлийз гэж боддог. Үнэндээ түүний аав Увсынх, ээж нь Хөвсгөлийнх.
Аавынх нь талын эмээ өвөө нар нь өндөр хамартай улс байдаг. Тэднийгээ дуурайснаа тэрээр хэлдэг.
Дуучин бүсгүй урлагт орж ирэхээсээ өмнө үсчин, гоо сайханч байсан бөгөөд бага байхдаа салонтой болно гэж мөрөөддөг байжээ.
Түүнчлэн, “Нэг хороолол” гэх брэк бүжгийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан түүхтэй нэгэн. Түүний өөр нэг хүсэл нь жүжигчин болох байсан боловч СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг.

Тэрээр нөхөртэйгөө гэр бүл болохоосоо өмнө хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэгэн фен залуугийн өгзөг дээр гарын үсгээ зурж байсан гэдэг юм билээ.

