Хамгийн олон мисс, топ модел эхнэр сольсон гэдгээрээ алдартай, “алтны магнат” гэгддэг Ц.Мянганбаярын отгон гэргий нь О.Пүрэвдулам.

МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, О.Пүрэвдулам нь “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. Мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005″ тэмцээний “Best model”, “Miss sharp-2007” тэмцээний шагналт байрт шалгарч байсан. Загварын тайзнаа чамгүй амжилт гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэй “Catwalk” гэх хамтлаг хүртэл байгуулж байсан .
О.Пүрэвдулам охиноо төрүүлснээс хойш нам гүмхэн амьдрах болсон. Гэвч нөхрөө “аав”-ынд сууж байх энэ хугацаанд халууxaн зургуудаа цахим хуудаснаа байршуулах болжээ. Тэр бүү хэл, саяхан болсон төрсөн өдрөө night club-т бут авч тэмдэглэсэн байдаг.

Мэдээж дөнгөж 30 насны босго алхаж яваа гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн яаж зүгээр байхав. Урсан өнгөрөх залуу нас, халууxaн байдлаа гэрэл зурагт мөнхрүүлэх нь зүйн хэрэг.


