Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хүрээний хүүхнүүдийн нүдний хор орчихсон гэлцэх Гоо Лувсан
Мэдээ

Хүрээний хүүхнүүдийн нүдний хор орчихсон гэлцэх Гоо Лувсан

coolНийтэлсэн: cool11/06/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Гоо Лувсан нь Намган хиагийн бага хүү… Намган хиагийн бусад хүүхдүүд үдээрэн хөх юм атал гагц энэ отгон хүү нь тэнгэр бурхан даажигначихсан мэт даанчиг гоолиг, булбарай. Арын хүрээний хүүхнүүд байтугай харчуул, бүр залуувтар лам нар хүртэл зөрөөд өнгөрөх төдийд зогтусаад эргэж хардаг байж. Цагтаа цуутай сайхан хүүхэн гэгдэж явсан Зүсэр Хорлоо хэмээх жар дөхсөн авгай “Ай чааваас гэж, намайг арван зургаатайд энэ Намган хиагийн бага хүү таарсан ч болоосой” хэмээн гаслан халагладаг гэнэ гэлцэн хүрээний авгайчууд жиг жуг хийнэ. Нэг л мэдэхэд ойр хавийн хошууныхан түүнд Гоо хэмээх алдар хайрлав.
Далтын хүрэн ухаагаар
Давхар солонго татав уу даа
Даанчиг гоо Лувсангаа
Дандаа чиг үзэхийн хувьгүй яа
… Хуучин даншингийн үүдэнд
Хулсан лимбэ нь эгшиглэнэ
Хунгоогийн учиртай харц нь
Хувьтай хэнийг хүсээ бол гэсэн дууг ганирч сэнсэрсэн аясаар дуулцгаах эхнэр авгайчууд ч цөөнгүй. Гоо Лувсанг хулсан лимбээ үлээхэд салхи хүртэл тогтож чагнадаг ч гэлцэнэ.
Хорь шүргэх насанд нь элдэв юмсаар чамирхан бардамнах дуртай Цэрэнгомбажав хан Гоо Лувсанг хиагаа болгон, Нийслэл хүрээнд дагуулан очсоноор Гоо Лувсангийн тавилан заяа хазайчихжээ. Хүрээний сайхан хүүхнүүдийн нүдний хор орчихсон юм гэлцэх нь ч бий. Эх дагина Гоо Лувсанг ихэд таалж… гээд үргэлжилнэ. Зайлуул, Шаргын Цагаан нуурын дэргэд хятадын тэнэмэл суманд өртөөд, морин дээрээ өнгөрчихсөн… Юм ч хэлсэнгүй, ёо ч гэсэнгүй, чив чимээгүй, хэчнээн ч давхисан юм бүү мэд… Түүнийг хайрлаж, хүсэж байсан олон олон эмэгтэйчүүд, бүсгүйчүүдээс нэг нь ч байсангүй, бүр нэгэнд нь ч ойр байсангүй. Бас дэргэд нь байсан Цоохор Ананд, Занаг Базар хоёроос өөр түүний гоо цогцсыг хаана оршоосныг хэн нь ч мэдсэнгүй. Хожим Гоорин Даш, Хялуу Сүх, Халзан Дамба гурав Гоо Лувсангийнхаа гоо цогцсыг булсан газрыг олж, нэг том овоо босгосон нь өнөө ч Таван толгойн замаар давхин өнгөрөхөд тэрүүхэн зүүн урд элгэнд ерхөг сэвэлзүүлсээр харагдах билээ.
ЦАГААН БОРОО роман.
Баасангийн Наминчимэд
түүх чөлөөт цаг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.