Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хоногийн настай навч яах вэ, хордлого тайлах тариа дуслаа авъя аа…
Папарацци

Хоногийн настай навч яах вэ, хордлого тайлах тариа дуслаа авъя аа…

coolНийтэлсэн: cool11/10/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэлэхэд ичмээр, ярихад ярдагламаар, бодоход бухимдмаар, санахад санчиг бууралтмаар юм ч ар араасаа болж байна даа.

Түлш л гэхэд ганцхан төрийн компаниас хамааралтай, хэсэг тасалдана, хээрийн гал тойрч бүлээцэнгээ алдаад бүгшүүлж байтал хэн нэгэн дарга нь мэдэгдэл хийнэ. Түлшний нөөц, түгээлт гээд л харамч хүн алга тэнийлгэх мэт хатуухан шийдвэр дуулгана. Хөлдөж үхэх дөхсөн улс хөлд нь сөгдөхөөс наагуур шийдвэр болгоныг нь толгой дохин, чих тавин зөвшөөрнө. Хангамж ирж байгаа гэнэ үү, хахир өвлөөр овоо доо гэж баярлана. За тэгж байтал Боловсролын сайд нь хэдэн настан цэцэрлэгээс мултарсныг сонсгоно. Алга хавсраад л алдрай үрсээ насаар нь ялгуулаад гэртээ цоожтой үлдээнэ. Азын сугалаа гээч юм бүх нийтийн дунд зарлана. Азтай хүүхэд цэцэрлэгт, азгүй нь галгүй гэрт өнжинө. ГХ-ны сайд нар нь хэдэн вагон нарийн ногоо орж ирж байгааг дэлгэцээр зарлана. Нийтээрээ сувгаа солилгүй ангайтал сонсоод алгаа ташин баярлана. Нэг иймэрхүү л хуарангийн амьдралд хуу олноороо шилжээд, түүндээ алгуур боловч дасч байна даа. Зүй нь Засгийн газар одоо л агаарын хилдээ ач холбогдол өгч, ачаа тээврийн онгоцнуудынхаа тоог нэмж, ардынхаа амьдрал, улсынхаа байршлын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх цогц бодлого төлөвлөмөөр байгаа юм. Олон улсын харилцаа, худалдаа наймааныхаа боломж, гарцыг харинич далимдуулаад нэмээд авдаг цаг шүү дээ. Америк хүртэл нисээд, Монголын тусламжийг тив алгасан хүргээд ирж л байсан чадварлаг баг байгаа шүү дээ. Зоригтой, зорилготой нислэгүүд үйлдэж байсан нь хэдхэн сарын өмнөх явдал шүү. Гэтэл одоо яав? Арван вагон нарийн ногоо ирнэ гээд улсаараа баярлаад уйлах нь холгүй сууцгааж байна. За тэр хоногийн настай навч яах вэ, хордлого тайлах эмчилгээний дусал тариануудаа ачуулаач ээ.

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.