Сүүлийн үед Монголын киноны дуулиан нь болоод байгаа “Фантастик” продакшныг үүсгэн байгуулагч, захирлын албатай бөгөөд “Маш нууц”, “Байтаг Богд” уран сайхны кинонд гол дүр бүтээж, найруулагчаар нь ажиллаж, “Зүрхний хилэн”, “37-р точка”-ын зохиолыг бичиж, мөн найруулсан Б.Тамирыг танихгүй хүн ховор.
Өдгөө 35 настай тэрээр анхны амьдралаа оюутан байхдаа доод курсын ангийн охин /жүжигчин/ Золзаяатай эхлүүлж, дундаасаа Цэгц-Үжин гэх охинтой болсон. Охин нь өдгөө 12 настай болжээ. Хосууд салса н ч, тэд сайн аав, сайн ээж хэвээрээ.
Найруулагч Б.Тамир өөрт нь амжилт авчирсан анхны инээдмийн жанрын уран бүтээл болох “Аз жаргалын шок” уран сайхны киногоо экс эхнэртээ зориулж байсан тухайгаа нэгэн хэвлэлд дурсан ярьжээ.
Тэрээр “Би эхнэрээсээ са л ж байх үедээ “Аз жаргалын шок” инээдмийн киногоо хийсэн юм. 2013 онд түүнд зориулж бичсэн зохиол. Тэр үед бид хоёр болж бүтнэ гэж горьдож явж. Бидний үеийн залуус бие биедээ чин сэтгэлээсээ дурласан мөртлөө гэр бүл болж чадсангүй нь байна шүү дээ. Би өөрийнхөө үе тэнгийнхний тухай л ярья. Бид 80-аад онд төрсөн хүүхдүүд. Дөнгөж 5-6 настай болж байтал 90 он гарч, айлын амьдралд аав, ээж нь эзгүй байдаг нэг тийм үе ирсэн. Ганзагын наймаанд, дараахан нь Солонгос, Америк руу мөнгө олохоор гэрээсээ хэн нэг нь явдаг болсоор хэдэн арван жил өнгөрчихөж. Энэ нүүдэл суудлын хөлд олон гэр бүл са л ж сарнисны дунд эцэггүй, эсвэл эхгүй өссөн анхны хүүхдүүд золиослогдсoн нь манай үеийнхэн. Эцэг эх нь салса н хүүхдүүдэд гэр бүл сала х их амархан, байж болдог зүйл, бараг л эрх чөлөө мэт санагддаг.
Хайрлаж, хямгадаж мэддэггүй өсдөг. Дээр үеэс монголчууд “Эцэггүй өссөн хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бө г с том” гэж хэлдэг байж. Энэ ямар зэвvvн хэрсvv бас гашуун үнэн үг болохыг манай үеийн эцэггүй, эхгүй өссөн, том болоод эцэг эх байх тухай, гэр бүл болж амьдарна гэж юу болох талаар ямар ч ойлголтгүйгээр ээж, аав болцгоогоод алда ж оносон залуус амсаж байна. Эр, эм хоёр гэр бүл болж бие биенээ хайрлах, хүндлэх гэдэг чинь гал халуун дурлалаас эхтэй ч үргэлжлүүлээд, нандин авч явахад хүмүүсээс гэр бүлийн чанд хүмүүжил, зөв төлөвшил шаарддаг юм байна шүү дээ.
Одоо нийгэм нийтээрээ шүүн тунгааж ярьж байгаа энэ гэр бүл сала л т , хойд эцэг эх, дагавар хүүхдүүдийн асуудал, хvчирхийллийн мэдээнүүдэд би эмзэглэ ж шархирда г ч гэлээ хар барааны хажуугаар жаахан ч гэсэн эерэг зүйл харахыг хичээдэг. Залуус наад зах нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх талаар нухацтай бодох байх, бэлгэ в ч хэрэглээ болох нь гэж. Муу нь байхад сайн нь байгаа даа, хүний хүүхдийг сайхан өсгөөд аав нь, ээж нь болоод явж байгаа хүн чанарууд заавал бий дээ гэж хардаг.
Тэгэхээр яавал зөв байхыг нь илүүтэй сурталчилж мэдээлээсэй. Монголд харь хахь барууны нийгмийн онол суртал давамгайлсан 30 жил өнгөрч байна. Хувь хүний эрх, эрх чөлөөг яг л монгол хүний амьдралд нийцтэй, гэр бүлийн уламжлалт соёлд ойр байдлаар өөрийн болгож дархлаажуулмаар байна шүү дээ. Бид чинь ямар гэр бүлсэг, эцэг эхээ хайрлан дээдэлдэг, ах дүүсэг улс билээ. Үүнээсээ холдоод хүн бүр дор бүрнээ хар амиа хоохойлоод хэн ч сайнаа үзэхгүй ээ. Монголд тэр барууны үзэл суртал, хэв маяг таарахгүй. Харин манай эцэг эхчүүд хүүхдээ нас биед хүрээд хэн нэгэнтэй хөтлөлцөөд гүйв үү, үгүй юү ач, зээ нэхдэг бол харин яах аргагүй бэлгийн дарамт. Эцэг эхийн хүсэл ингэж бэл г и й н дар а м т болж яаруу түргэн шийдвэр гаргахад хүргэдэг нь Монголд маш түгээмэл. 22-той эцэг эх болох, 33-тай эцэг эх болох өөр шүү дээ. Гэр бүл сал а х хамгийн том шалтгаан нь залуу хүмүүс эцэг эхтэйгээ цуг амьдарч байгаагаас болж байна уу гэж би анзаардаг. Хоёр өөр гэр бүлийн орчноос нийлж нэгдэх үйл явцыг хэн нэгнийхээ эцэг эхийн үзэл сурталтай хутгах маш аюултай. Тусдаа гараад нэг нь галаа түлээд, усаа зөөгөөд, нөгөө нь хоол ундаа зэхээд байж байхдаа л залуу хүмүүс өөрсдийнхөө жаргал, зовлонг хуваалцаж, сая бие биедээ хань болж чаддаг болохоос эцэг эхийнхээ гэрт гэдсээ илээд хэвтвэл тэгээд л тувт “Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ” гэдэг явган хэрvvл олшроод эхэлнэ. Энэ бол шал худлаа айл. Бүр сэтгэлгүй ч гэлээ хань ханиндаа амьдралын төлөө зүтгэж байхдаа он жил өнгөрөх тусам жинхэнэ түшиг тулгуур, хань ижил болцгоосон улс ч байдаг юм билээ. Амьдрал гоё оо” гэжээ.