Авьяаслаг жүжигчин Р.Анхням хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгээд байдаггүй. Дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн жүжигчин бүсгүй өөрөөсөө 15 ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон.
Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Түүний нөхөр Н.Баярсайхан Волейболийн холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. “Уурхайчин” клубт 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж, волейболын олон шилдэг тамирчин төрүүлсэн Н.Баярсайхан тус холбооныхоо өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг гэсэн шүү.
Р.Анхнямын сонгосон энэ залуу өмнө нь хоёронтоо амьдрал үзсэн гэдэг. Энэ эрийг МУГТ, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн аварга, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаярын нөхөр байсан гэдгийг Монгол даяар мэдэх билээ. Тэдний салалт тухайн үедээ багагүй сенсааци дагуулж байсан юм. Хоёр амьдралаас хоёр хүүхдийн эцэг болсон Баярсайхан нэг хүүгээ өөр дээрээ өсгөж байв. Харин тэрээр нэгэн цагийн хүсэмжит бүсгүй Р.Анхнямаас дахин хүүтэй болсон бөгөөд тэдний хүү энэ жил дунд сургуулийн сурагч болсон.