Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Алтан шар дээлээр хосолсон олны танил дуучин хосууд
Папарацци

Алтан шар дээлээр хосолсон олны танил дуучин хосууд

Эрхэм админBy Эрхэм админ11/22/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын үндэсний дээлний уламжлал, хэв маягыг авч явдаг “улс” бол нийтийн дуучид.

Тэд загварыг нь өөрчилсөн ч, үндэсний уламжлалыг дээлэндээ шингээж тайз, дэлгэцнээ гарч тухайн жилийнхээ дээлний өнгө төрхийг тодорхойлдог гэхэд болно.

Дуучин Э.Төрмөнх, О.Гансувд

Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн үед уран бүтээлдээ эргэн ороод байгаа билээ.

Тэд хос дээлээр гангарах дуртай бөгөөд алтан шаргал саатай дээл ч тэдэнд бий

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг

Нийтийн дууны ертөцөд дуулиан шуугиантай нийлсэн хосууд болох дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хамтын уран бүтээл гаргаад гурван жилийн нүүр үзэж буй.


Тэд ч мөн хар эмжээртэй хос шар дээлтэй. Дуучин Б.Болдын хувьд экс эхнэртэйгээ дуулдаг байхдаа ихэвчлэн, улаан, цагаан, хөх өнгийг голчлон сонгож дээл хувцас хийлгэн хэрэглэдэг байсан.

Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа

Нийтийн дууны залуу үеийн төлөөлөл болсон дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нарыг анх дуулж гарч ирэхэд “эхнэр, нөхөр” хэмээн андуурах хүн олон байсан.

Гэвч тэд амьдрал дээр тусдаа амьдралтай уран бүтээлчид. Тэдэнд “алдарт” хос алтан шаргал дээл хэд хэд бий.

Бусад залуу дуучдыгаа бодвол нилээд хожуу тайлан тоглолтоо тавьсан хос дуучид маань урын сан, уран бүтээлийн арвин намтартай. Залуу уран бүтээлчид гэхэд гуч гаруй дуутай, бие даасан цомогтой, дуулах өнгө аясаараа өнөө цагийн Адарсүрэн, Түмэндэмбэрэл хэмээх өргөмжлөл хүртсэн гал цогтой дуучид билээ.

Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа

Монгол Улсын соёлын тэр¬гүүний ажилтан, дуу¬чин Д.Жавхаасайхан, Д.Үүрийн¬туяа нар дуучдаас төрсөн гэр бүл. Оюутны ширээнээс нэгнээ олсон тэд анхандаа тус тусын уран бүтээл хийдэг байсан ч, сүүлийн жилүүдэд хамтдаа тайзнаа гарах болсон. Хос дээлний загварыг тодорхойлохдоо тэд алтан шаргал өнгийг “өнгөрүүлсэнгүй”. Гоёмсог алтан шаргал дээл мөн тэдэнд буй. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.

Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа

Нийтийн дууны урлагт хосоороо дуулж амжилтанд хүрсэн олон уран бүтээлч байдаг.

Тэдгээр хүмүүсийн адил урлагийн тайзнаа уран бүтээлийн цагаан хадаг дэлгэн буй залуу уран бүтээлчид бол дуучин Оюунбат, Бадралмаа нар юм. Тэд ч мөн алтан шаргал хос дээлтэй.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.