Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Балин тосон урлалын тэмцээнд нийслэлийн сүм хийдийн лам нар түрүүллээ
Фото

Балин тосон урлалын тэмцээнд нийслэлийн сүм хийдийн лам нар түрүүллээ

coolНийтэлсэн: cool08/06/2018Шинэчилсэн:12/05/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд балин болон тосон урлалын тэмцээн боллоо. Тэмцээнд Нийслэл болон хөдөө орон нутгийн сүм хийдийн 9 лам оролцсоноос Улаанбаатар хотын Жүд дацны балинч лам Д.Баасан жаргал, Дэчингалалба дацны балинч лам Д.Цэнд баяр, Нархажид хийдийн балинч лам Х.Амбасэлмаа нар эхний гурван байрт шалгарсан юм.
Тэд Лхам, Чойжоо, Очирваань, Жамсран тэргүүтэй Арван хангалын балин урлаж өрсөлдсөн бөгөөд шилдэг балинг цэвэр нямбай хийц, орц найрлага, харагдах байдлыг үндэслэн шалгаруулжээ.Балин болон тосон урлалын тэмцээний шүүгч, Гандантэгчэнлин хийдийн лам Т.Цэрэн пүрэв “Балин урлана гэдэг хамгийн амттай шимтэй бүхнээ бурханд өргөж буй хэрэг юм. Бурхан бүр өөр өөрийн утга агуулга, нарийн хийц бүхий балинтай байдаг. Жишээлбэл Лхам, Чойжоо бурхдын балин гаднаасаа төстэй харагддаг ч жижигхэн чимхлүүр ажил, дагалдах зүйлсээр ялгардаг” хэмээв.Арвайн гурил, шар тос, бурам, элсэн чихэр, сүү, тараг, зөөхий, зөгийн бал, эмийн ургамал зэрэг балингийн орц тухайн хурал болон балин өргөж буй бурхнаас хамаарч өөр өөр байдаг. Балин хийхдээ ерөнхий хэлбэр дүрсээ гарган авсны дараа тослогоо хийж бэлэг Дэмбэрэлийн чимэглэл үүдийг суулгадаг аж хэмээн нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.