Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ
Фото

Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ

coolНийтэлсэн: cool08/06/2018Шинэчилсэн:12/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралтын талаар танилцуулав. Гэмт хэргийн тоо өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталсан удирдамжийн дагуу “Хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, хамгаалан байршуулах, хариу үйлчилгээ үзүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн газар, Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Бутай” “Хун хуа” “Хонг-Да” “Цагаан ташаа” нийт 4 тоосгоны  үйлдвэрийг шалгахад насанд хүрээгүй этгээд хөдөлмөр эрхэлсэн зөрчил  илрээгүй боловч эрсдэлд өртөж  болзошгүй  орчин, нөхцөлд  хараа  хяналт  сул амьдарч байсан зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу тоосгоны үйлдвэрүүдийн  захирал, хуулийн зөвлөх нартай биечлэн уулзаж, үйлдвэрлэл явагдаж буй  эрсдэлтэй орчин нөхцөлд ажилчдын хүүхдүүдийг нэвтрүүлэхгүй байх, хараа хяналтыг сайжруулах чиглэлээр сануулж, албан мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дээрэмдэх, хулгайлах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, гол усны аюул зэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийг сурталчлах чиглэлээр нийт 9 төрлийн богино хэмжээний видео мэдээлэл, сэрэмжлүүлэг бэлтгэж  интернет сайт, телевиз, цахим хуудсанд байршуулсан.Эргүүл хяналтын чиглэлээр нийслэлийн хэмжээнд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 76 офицер, 120 цагдаа хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 329 иргэн, 1817 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 54 зөрчил илрүүлэн 26 зөрчилд 4270000 төгрөгийн торгууль ногдуулсан. 26 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.