Монголын хошин урлагт өөрийн гэсэн амбиц, харизмтай уран бүтээлч бол жүжигчин Б.Навчаа.
Өөрт таалагдахгүй байгаа бүхнээ хурцаар шүүмжилдэг түүнийг найзууд нь “явдаг онигоо” хэмээн хочлох нь бий.
Ямарсайндаа л, жүжигчин Б.Амарсайхан “Бажи ба Ялалт” ток шоунд орох үедээ “Навчааг ярьсаар байгаа эхнэрээ өөрийн болгосон” хэмээн хошигносон түүхтэй.
Тэгвэл жүжигчин Б.Навчаа түүний талаар тус нэвтрүүлэгт ярьсан уран бүтээлчдэд “сөрсөн базаа” хийж, хариулт өгчээ.
Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Май за, хүний мууд дурлагсадаа ингээд цадаарай” хэмээн бичжээ.
Түүний оролцсон дугаар энэ бямба гаригт Baji&Ylalt youtube сувгаар цацагдана.