Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»92 иргэнийг авран хамгаалжээ
Фото

92 иргэнийг авран хамгаалжээ

coolBy cool08/06/2018Updated:12/05/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоо дугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан.Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 115 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 7447 ширхэг санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу дараах ажлыг зохион байгуулан ажилласан” хэмээв.Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071, нийт 2768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг 9, Баянзүрх дүүрэг 55, Сонгино хайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131,  Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг 3, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг 5 айл өрх, 1 хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.Мөн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгааг уур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн байна гэж нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.