2018 оны 08 сарын 07-ны өдөр Дугаар А/711 Улаанбаатар хот
Гадаад томилолтын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод болох 8 дахь удаагийн “Зүүн хойд Азийн агаарын чанарыг сайжруулах олон улсын форум”-д оролцуулахаар Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацралыг зохион байгуулагч талын зардлаар 2018 оны 9 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.
2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацралд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН
ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН