Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авна
Фото

Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авна

coolНийтэлсэн: cool08/06/2018Шинэчилсэн:12/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй ТҮЦбайршуулах, ил задгай худалдаа эрхэлж байгаа зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуулийн зарим зүйл заалтуудыг зөрчсөөр байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн эрүүл  орчинд амьдрах эрхэд нөлөөлж  байгаа гэсэн үг юм. Энэ асуудал  олон жил төр, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ужгираад байгаа тул одоо мөрдөгдөж байгаа журмаа шинэчилж дээрх харилцаанд оролцогчдын аль аль нийх нь эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлага нэгэнт бий болжээ.Тиймээс НИТХ болон Нийслэлийн захирагчийн ажлын албанаас  “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж төсөлдөө худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” зэрэг бусад холбогдох ТББ-уудын төлөөлөлтэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулаад байгаа юм. Уулзалтын дүнд хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулж, эндээс гарсан шийдвэр буюу хуульд нийцсэн саналыг  журмын төсөлд тусгаж хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгоод байна. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм. Энэ асуудлаар хэрэглэгчид буюу нийт нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд www.ulaanbaatar.mn болон www.zaluu.com хаягаар цахим санал асуулга явуулж , нэгдсэн хуралдаан дээр танилцуулах юм.   Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн  Дүнжингарав, Драгон, Оргил салбаруудад иргэдийн саналыг бичгээр хүлээн авч байна.  / Журмын төслийг http://www.citycouncil.mn/Home/newsdetail?dataID=2963 хаягаас харна уу/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.