Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жүжигчин А.Ганчимэгийн “Дөрвөн жил урласан даалингийн эзэн” хэн байв
Папарацци

Жүжигчин А.Ганчимэгийн “Дөрвөн жил урласан даалингийн эзэн” хэн байв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/27/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын залуу жүжигчид дундаа мэргэжлийн ур чадвар, бие хаа царай зүсээрээ цойлдог уран бүтээлч бол жүжигчин А.Ганчимэг.Хөл хориотой байсан  өдрүүдэд тэрээр үйл урлаад завгүй байсан.

Тэрээр өнөөдөр 4 жил урласан даалингаа битүүлж дуусгаад аавдаа барьсан байна.
Цахим хуудаснаа “Алтан саатай утсыг аргадан аргадан оёлоо Мөнгөн саатай утсыг мөрий нь дагуулж хатгалаа…

Хатгалт бүртээ хайраa шингээн

Амьсгаа бүртээ ерөөл шивнэн

Үйлс бүтээл нь өөдөө дэвжин

Өнөд жаргахыг бэлгэдэн урлалаа

Тэнгэр тэтгэсэн хувь заяа нь

Тэнүүн оршихыг ерөөн шившлээ…

Жилдээ ганц тохиодог морьны хишиг, морь өдөрт 4 жил урласан даалингаа битүүлж дуусгаад аавдаа барьлаа.

Даалин бол хамгийн том хүндлэл, эр хүний сүр сүлдийг нь авч явдаг учир хийморийн уут гэгдддэг бөгөөд их нарийн ур ухаан, арга билэг хослон бүтдэг чухал эд гэдгийг ойлгосон. Даалинд маань зүү ороох, олсны эрч, саа дарах, задгай хатгах, зоосон ширээ сүлжих, дарах, хөших, хөвөрдөх, шаглах, загасан нуруу, туулайн чагт гээд монгол гар урлалын дуусашгүй өв сангийн олон төрлүүд багтсаны дээр сэтгэл зүрхээ шингээн шингээн урлалаа….

Цаг хугацааг захирагч Дүйнхор бурханы бэлгэдэл, дөрвөн зүгийг эрхшээгч тэнгэрийн хоёр хүчтэн газрын хоёр хүчтэнг дөврөн буландаа хатгаж, бат бэхийн бэлгэдэл “Алтан очир”-г амнд нь нь оршоож, хамар угалзан хээгээр чимэглэн урлалаа….

Монгол уран хатгамалууд хэдэн зуун жилийн дараа ч хөвөрч задардаггүйгээрээ гайхалтай

Даалинд маш их чимхлүүр, нарийн ажил орохын зэрэгцээ бэлгэдэл, өнгө будаг, түүх уламжлал гээд олон төрлийн мэдлэг авч хатгамал хийх явцдаа асар их төлөв төвшин болдог учир хүний оюун ухааныг хөгжүүлэх Монгол ухааны нэг байжээ…

Нэг насаараа биш үе удмаа дамжин өвлөгдөх ЦОРЫН ГАНЦ ӨВ-тэй болоход зааж сургасан эрхэм багш Монгол Улсын Гавъяат уран хатгамалч …… дээ талархая
Бэлэн бэлдэц авч хийлгүй зориулсан эзнийхээ ивээл, тэтгэдэг өнгөөр суурь торгоо сонгож, зориулан зурагаа зурж, бүх оёдол хатгамалыг гараараа хийсэн юм шүү

Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж бардаггүй юм гэсэн. Гэхдээ гараа гаргаж, сэтгэлээ шингээж өөрийн гараар бүтээсэн даалингаа аавдаа барьсандаа их л баяртай сэтгэл гэгээтэй болоод л явчихлаа охин нь….

…Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон

Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн

Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь

Өлгийг минь сийлсэн аавтай болохоороо амьд явж чаддаг аа…” гэжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.