Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон төдийгүй Ардын жүжигчин болсон хүн бол Д.Жаргалсайхан. Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай.
Хувьдаа алтны уурхайтай гэгддэг хөрөнгөлөг дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг. Гурван гэргийтэй бус 3 удаа гэрлэсэн гэхээр бас өөр л дөө.
Түүний одоогийн гэргийг Мөнхзул гэдэг. Эрхэм дуучнаас даруй 20 насаар дүү тэрээр “Зоос” банканд теллер хийж байхдаа “буржгар” Жагаатай танилцаж, хоёр хүү нэг охины ээж болсон. Мөнхзул бүсгүйн хувьд зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүй. Тэднийг гэр бүл болоход Мөнхзулын эцэг эх гэр бүл ихээхэн эсэргүүцсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр тэр бүх саад давааг даван гарсан тухай ойр дотныхон нь хэлдэг.
Ардын жүжигчин Д.Жаргалсайханы анхны гэргий Туул хэмээх бүсгүй. Ууган хүү, “Сүнс”-ийн Ж.Замилангийнх нь ээж энэ бүсгүй буржгар Жагаа ноёнтонтой ёстой залуу халуун насны гэнэн хайр дурлалаар учирч, амьдрал хувь заяагаа холбож явсан гэдэг. Яльгүй зүйлээс болж хосууд 2 тийш болсон бөгөөд үүний дараа гавьяат дуучин эрхэм Туяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбов. Эрдэнэт нутгаас гаралтай энэ бүсгүй Д.Жаргалсайхан ноёнтонд Тэнгэр хэмээх хүү төрүүлж өгсөн боловч хосууд мөн л хоёр тийш болсон нь Туяа бүсгүйн буруу байсан гэдэг.