Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч Н.Ариунболд буюу Бооёо Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагвын гарын шавь нарын нэг.
Тэрээр өчигдөр багшийгаа шагнуулах үед ирж хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр УДЭТ-ийнхнаас арай зайдуу зогсож, холоос багшийгаа “дурандаж” зогсоно лээ.
Түүнтэй хамт УДЭТ-ийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ханисаж байгаа харагдсан шүү.