“Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь энэ жил Богдхан уулын Шавартын аманд 8 сарын 19-ний өдөр Ням гаригт зохион байгуулагдана.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
Уламжлал ёсоор 3 км, 5 км, 10км, 21км-ийн зайн уралдаан зохион байгуулагдахаас гадна энэ жилийн гүйлтийн тэмцээний томоохон онцлог нь Монгол улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрөл зохион байгуулагдана. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, Дугуй цаанаас Зайсан толгой хүртэл нийт 50км-ын зайд болох юм.
Мөн тус марафонд олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчид урилгаар хүрэлцэн ирж оролцох бөгөөд дотоодын 1000 гаруй, гадаадын 200 гаруй тамирчид оролцож байгаа. Тухайлбал, Япон улсаас 100 гаруй оролцогч, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спорт сонирхогчид ирэхээр төлөвтэй байна.
Carole Fuchs Yoshino Tsuyoshi
ШАГНАЛ:
Уулын жим 50 км
*Монгол улсын тамирчидаас 1-р байранд орсон нас хүйс хамаарахгүйгээр нэг иргэнд олон улсын Ултра трайл тэмцээнд оролцох эрхийн бичиг.
-18-49 нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
-50-с дээш нас Эр, эм 1-р байр 500,000, цом, өргөмжлөл
2-р байр 400,000, цом, өргөмжлөл
3-р байр 300,000, цом, өргөмжлөл
Тал нутаг 3км 5км 10км 21км
-3,5,10 км Эр, эм 1-р байр 100,000, медаль, өргөмжлөл
2-р байр 80,000, медаль, өргөмжлөл
3-р байр 60,000, медаль, өргөмжлөл
-21 км Эр, эм 1-р байр Хурдан удмын даага, цом, медаль, өргөмжлөл
2-р байр 100,000, цом, медаль, өргөмжлөл
3-р байр 90,000, цом, медаль, өргөмжлөл
4-р байр 70,000, цом, медаль, өргөмжлөл
5-р байр 60,000, цом, медаль, өргөмжлөл
БҮРТГЭЛ:
- Тус тэмцээнд оролцогчидын цахим бүртгэлийг msut.run хаягаар орж Монгол хэлийг сонгон бүртгүүлэх.
- Биечлэн бүртгүүлэх бол
- Тал нутгийн марафон 3, 5, 10, 21км: Спортын төв ордон дахь Спортын дунд сургуулийн 3 давхар 307 тоот. Холбогдох утас: 99067641
- Богдхан ултра трайл 50км: Монголын Үндэсний Олимпын хорооны 1 давхар 110 тоот. Холбогдох утас: 94119614
- Утсаар бүртгүүлэх бол 99697638 дугаарт холбогдон бүртгүүлнэ үү.
Бүртгэл 8 сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Тэмцээний хураамж
- Тал нутгийн марафон 3, 5, 10, 21км: 10,000 төгрөг /хураамжид: тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк/
- Богдхан ултра трайл 50км: 60,000 төгрөг /хураамжид: тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк, тэжээллэг хоол хүнс/
Тэмцээний хөтөлбөр
Богдхан уулын 50 км-н зам Тал нутгийн 3,5,10,21 км-н зам
Автомашинаар явах зам Том оврын автобусаар явах зам
Ерөнхий зохион байгуулагчаар:
- Монголын хөнгөн атлетикийн холбоо
Хамтран зохион байгуулагчаар:
● Шёова Холдингс групп/ Showa Holding Co., Ltd.
● Байгаль орчин, алал жуулчлалын яам
● Нийслэлийн аялал жуулчлалын газар
● Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
● Нүүдлийн Зурган Өгүүлэмж сан
● Lucent спорт хувцасны брэнд /Lucent
● Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа
Ерөнхий ивээн тэтгэгчээр:
● Шёова Холдингс групп
Ивээн тэтгэгчээр:
● Чингис хаан банк
● Монголиан Пропертис компани
Мэдээллийн ивээн тэтгэгчээр:
- IKON.MN
Дэмжигч байгууллагаар:
● Мобиком корпораци