Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Энэ бямба гарагт бүх нийтээрээ шарилж, луулийг цэвэрлэнэ
Фото

Энэ бямба гарагт бүх нийтээрээ шарилж, луулийг цэвэрлэнэ

coolНийтэлсэн: cool08/10/2018Шинэчилсэн:12/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургаадугаар сараас эхлэн наймдугаар сарын дунд үеийг хүртэлх хугацаанд 2 үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагыг ойр орчны шарилж, луулийг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна. Аяны нэгдүгээр үе шатанд бүх нийтээр шарилж лууль цэвэрлэх өдрийг зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан бол хоёрдугаар үе шатны бүх нийтийн цэвэрлэгээг наймдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Маргааш буюу наймдугаар сарын 11-ний Бямба гаригт Аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн хашаан доторх болон хашааны гадна орчны нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг цэвэрлэх бол нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн ажилчид Чингэлтэй дүүрэгт Тасганы овоо болон хоёр талын үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүрэгт 1-р хорооллын арын үерийн хамгаалалтын далан, Хан-Уул дүүрэгт Наадамчдын зам буюу Яармагийн зам дагуу, Баянгол дүүрэгт 3-р нэгдсэн эмнэлгийн хойд талаас зүүн тийш Баруун 4 зам хүртэл үерийн хамгаалалтын далан, Баянзүрх дүүрэгт Арслантай гүүрнээс урагш Сэлбэ гол дагуу, Сүхбаатар дүүрэгт 7 буудал, Ногоон нуурын үерийн хамгаалалтын далан, 100 айлын гүүрнээс урагш Арслантай гүүр хүртэл Сэлбэ голын эрэг дагуу цэвэрлэгээний ажлыг хийх юм.Аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. 2018 оны наймдугаар сарын 11-ний Бямба гаригт 11:00 цагаас эхлэн 90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.