Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно
Папарацци

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно

Эрхэм админBy Эрхэм админ11/24/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ.

Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Ковид-19”  цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан хэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн.

Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой. МҮИС-ийн зүгээс нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернэттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо” гэв.

МҮИС-ийн ерөнхий захирал Б.Дашдолгор “Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж, тус санамж бичгийг байгууллаа. Инновац, технологийн төвдөө  зориулан 9000 ам метр талбай бүхий дундын оффисыг ирэх арванхоёрдугаар сарын 3, 4-нд нээхээр бэлтгэж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон шинэлэг санаа гарган, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи хөгжүүлж буй залуустай хамтран ажиллаж, Монголын гэсэн шинэ брэндүүдийг гаргахаар зорьж байгаа. Өнөөдрийн санамж бичиг бол зорилгоо биелүүлэх маш том алхам боллоо” хэмээв.

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.