Нийцэл өрхийн эрүүл мэндийн төв стандартын шаардлага хангасан байртай боллоо. Тус барилгыг орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр улсын комисс хүлээн авахаар ажиллаж, хүлээн авахад бэлэн болжээ.
Тус төв харьяаллын дагуу Булаг, Баянбулаг, Цагаанчулуут баг, Эко хороолол, Гок гарден хотхоны оршин суугчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.