2018 оны 08 сарын 14-нйи өдөр Дугаар А/721 Улаанбаатар хот
Иргэдэд газар өмчлүүлэх талаар авах
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл 21.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48 дугаар, 2004 оны 3/14 дүгээр, 2005 оны 5/29 дүгээр, 2006 оны 9/48 дугаар, 2007 оны 11/64 дүгээр, 2008 оны 2/14 дүгээр, 2009 оны 4/31 дүгээр, 2010 оны 6/53 дугаар, 2011 оны 8/72 дугаар, 2012 оны 6/26 дугаар, 2013 оны 13/52 дугаар, 2014 оны 21/29 дүгээр, 2015 оны 32/32 дугаар, 2016 оны 6/12 дугаар, 2017 оны 02/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2018 онд баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан нэр бүхий 646 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсүгэй.
2.Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны IX тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2-ын “а” дахь заалтын дагуу хуульд үнэ төлбөргүй өмчлүүлэхээр зааснаас илүү хэмжээтэй газар эзэмшиж байгаа, энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан нэр бүхий 16 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын нийт хэмжээний 25 хувиас хэтрэхгүй хэсгийг давуу эрхээр худалдах замаар өмчлүүлсүгэй.
3.Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчилсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 219 өрхийн газрын бүртгэлийг өөрчлөн 3 дугаар, энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх нь хүчингүй болж байгаа нэр бүхий 229 өрхийн жагсаалтыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар өмчлөх эрх олгосон 1, 2 дугаар хавсралтад заасан нэр бүхий 658 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэрийн төсөл боловсруулан 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд даалгасугай.
5.Энэ захирамжийн дагуу газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт болон Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД