2018 оны 08 сарын 16-ны өдөр Дугаар А/726 Улаанбаатар хот
Газар эзэмших эрхийн гэрчилгээг
хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 360 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэн С.Батсүх /РД:ХГ60102075/ нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул тус иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай.
2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар иргэн С.Батсүхэд мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжийн хавсралтын 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД