Жүдо бөхийн спортоор тив, дэлхийд үнэлэгдсэн бүсгүйчүүд бол 57 кг-ын жинд барилддаг Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Д.Сумъяа, “Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нар.
Тэдний хувьд үе тэнгийн үхэр хонь жилтнүүд бөгөөд дотно сайн найзууд. Өдгөө гэр бүлийн амьдрал зохиож, ээж болсон тэд саяхан хамтдаа шинэ жилдэж дурсгалын зургаа татуулжээ.
Д.Сумъяагийн хувьд одоогоор зодог тайлснаа зарлаагүй байгаа бол Г.Отгонцэцэг өнгөрсөн 11-р сард Урал хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр спортын замналаа өндөрлөж, зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.